Гооглэ ахын олон үйлчилгээний талаар дагнаж бичихээр нэгэн блог мэндэллээ. http://mongolgoogle.blogspot.com/
Хүнд хэрэгтэй мэдээлэл түгээх зорилготой. Энэ чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна.
Read more...
Технологийн дэвшил хөгжилийн түлхүүр
Гооглэ ахын олон үйлчилгээний талаар дагнаж бичихээр нэгэн блог мэндэллээ. http://mongolgoogle.blogspot.com/
Хүнд хэрэгтэй мэдээлэл түгээх зорилготой. Энэ чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна.
Linux InstallFest 2009 болох нээ. Хэсэг залуус энийг хийхээр зүтгэнэ. Яагаад хийх гэж зүтгээд байгаа юм бол. Дэлхий дээрх нийтлэг хэрэглээний үйлдлийн систем Билл ахын Виндовс за тэгээд Линукс болон МАК юм. Монголд нийтлэгдээ Виндовс хэрэглэдэг. Мөнгө төлж авч хэрэглэж байгаа нь 10 хувь бусад нь бол тэгээд зохиогчийн эрхийн хууль зөрчөөд л хэрэглэж байгаа гэсэн үг. Билл ах тэндээс за та нарыг дээ гээд л сууж байгаа даа... Нэг их удахгүй Монголд орж ирээд торгоод амьтан болгоод өгнө гэх байх да. За тэгээд Виндовсоо хэрэглэхгүй гэвэл юу хэрэглэх вэ..... МАК уу... болно. Бас л багахан хэмжээний мөнгө төлөөд хэрэглэж болно. Хэрэглээ хязгаарлагдмал тэгэхдээ маш сайн чанарын үйлчилгээг авна. Харин линукс бол Виндовс шиг өргөн боломжийг МАК шиг чанартайгаар хүргэх боломжийг таньд олгоно. Тэгэхдээ та өөрөө жаахан хичээгээд сурчихвал бүх юм үнэгүй гээд боддоо. Харин таны жаахан хичээл зүтгэлд туслахаар энэ хэсэг залуус Linux InstallFest 2009 зохион байгуулж байна. ЮУ ЮУ болох вэ гэхээр таньд линуксийг ТАНИЛЦУУЛНА, таны компьютер дээр ҮНЭГҮЙ суулгаж өгнө, хэрхэн ашиглах зөвлөгөө ӨГНӨ. Дараа нь мэдэхгүй чадахгүй юм гарвал ЛИМНУКС хэлэлцүүлэг туслана. Тэгээд бас зүгээр байхгүй гэж байгаа Хүрэлцэн ирсэн хүн бүрт Ubuntu 9.04-ийн диск, бяцхан гарын авлага тараана. Та зүгээр л ЯВААД оч. Таньд таалагдах ч юм билүү.....
2009 оны 9-р сарын 19-ний өдөр 12 цагаас КТМС дээр.....
Таныг очно гэдэгт итгэж байна.
Блог анд Очирхуяг нэгэн мундаг ажил эхлүүлжээ.. эндээс харна уу Я.Цэвэлийн Монгол Хэлний Товч Тайлбар Толийг онлайн болгомоор санагдаад вэб хийчихэж. Олж авсан эх нь сканердсан файл учраас энэхүү вэб дээр хүмүүс одоо үг оруулж эхэлж байна. Би 3 үг орууллаа.
Та бүхнийг өгөгдлийн санг оруулах ажилд хувь нэмрээ оруулахыг хүсье. Өдөрт нэг үг ч багадахгүй, олны хүч оломгүй далай гэдэг. Гол нь яаралгүй, алдаагүй оруулахыг хичээгээрэй.
http://toli.query.mn/
Үүрэн телефоны оператор Жи-Мобайл компани нь тусгай зөвшөөрөлгүйгээр интернэт протокол ашиглан Олон Улсын ярианы холболт хийж байгаа(Жи-Мобайл компани нь авах ёстой зөвшөөрөл байдаг бол авчихад яадаг байна аа, харин нөгөө 3 нь тэрийг нь хянагчид юм уу ), мөн 2009 оны 8-р сарын 1-ний өдрөөс эхлэн өөрийн сүлжээндээ төдийгүй төрийн өмчийн оролцоотой суурин холбооны Монголын цахилгаан холбоо, Төмөр замын холбоо, Иргэний нисэхийн холбоо, Төрийн холбоог нэгтгэн хоорондоо 0 төгрөгөөр, хязгааргүй үнэгүй ярих тухай мэдээлэл сурталчилгааг хүчтэй явуулж байгаа нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж, буруу мэдээллээр хангасан үйлдэл болсон(Хэрэглэгчдийг яаж төөрөгдүүлсэн юм болоо. Үнэгүй яриулж болдоггүй хэрэг юм уу ).
Түүнчлэн харилцан холболтын тухай журмыг ноцтой зөрчиж(Ямар заалтыг нь яаж зөрчсөн нь тодорхойгүй), төрийн өмчийн оролцоотой харилцаа холбооны компаниудыг үнэгүйдүүлэхийг (Хэзээнээс гадаад эзэнтэй харилцаа холбооны компаниуд төрийн өмчийн оролцоотой харилцаа холбооны компаниудын төлөө санаа тавидаг болов оо)оролдож байгаа үйл ажиллагаа нь Монгол Улсын Харилцаа Холбооны тухай бусад хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчсөн хууль бус үйлдэл юм(Шүүх юм уу даа хууль бус үйлдэл болохыг нь тогтоодог).
Иймд мэдээлэл харилцаа холбооны салбарын бодлого зохицуулалтыг алдагдуулсан, холбогдох хууль дүрэм журмуудыг зөрчсөн энэхүү үйлдлийг (Энэ их ноцтой асуудал...Харилцаа холбооны зохицуулах хороо шийдэх ёстой асуудал мэт санагдаад байх юм. Яагаад тэд өмнөөс ажиллаад байна.) таслан зогсоох үүднээс Мобиком, Скайтел, Юнител ХХК-ууд 2009 оны 8-р сарын 19-ний 01 цагаас эхлэн Жи-Мобайл компанитай харилцан холболтондоо тодорхойгүй хугацаагаар хязгаарлалт хийх болсныг албан ёсоор мэдэгдэж байна.
Монгол улсын мэдээлэл харилцаа холбооны салбарын бодлого зохицуулагч байгууллага болох Харилцаа холбооны зохицуулах хороо(Энэ байгууллагын өмнөөс мэдэгдээд байгаа юм уу даа) болон Мобиком, Скайтел, Юнител ХХК-уудаас Жи-Мобайл ХХК руу удаа дараалан албан бичиг явуулж энэхүү хууль бус үйлдлээ зогсоохыг мэдэгдсэн. Гэвч Жи-Мобайл ХХК энэ асуудлаар ямар нэгэн хариу өгөөгүй төдийгүй хууль бус үйлдлээ үргэлжлүүлсээр байгаа тул үүрэн холбооны операторууд өгсөн мэдэгдлийнхээ хүрээнд (мэдэгдэлийн хүрээ хуулийн хүрээнээс давж болдог юм байх даа) дараагийн шатны арга хэмжээг авч, харилцан холболтоо хязгаарлахаас өөр аргагүйд хүрснийг хэрэглэгч та бүхэн ойлгон хүлээн авна гэдэгт найдаж байна.
Бид үүсээд байгаа энэхүү асуудлаар үргэлжлүүлэн Монгол Улсын төр засгийн шат шатны байгууллагуудад хандан ажиллах болно. Аливаа бизнесийн байгууллага нь зөвхөн хуулийн хүрээнд, бизнесийн өндөр ёс зүйн хэм хэмжээг баримталж, шударга өрсөлдөөний орчинг бий болгож, хэрэглэгчдийн ирээдүйн эрх ашгийг дээдлэн ажиллах ёстой гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна(Үнэн үг бичиж...харин дээр бичсэн нь эсрэг байгаа бусуу)
МОБИКОМ ХХК
СКАЙТЕЛ ХХК
ЮНИТЕЛ ХХК
2009-08-19
гэсэн мэдэгдэл гаргажээ. Төрийн байгууллагын ажлыг шүүрч авч хийдэг болоо юу даа.....Энэ юу болоод байна аа... Төрийн байгууллагууд үнэгүйднэ гэхэд арай хэтрээд байх шиг .... Томоохон компаниуд ажлыг нь хийгээд л ...
Labels: Нийтлэл
Үүрэн телефоны үндэсний оператор “Жи-Мобайл” компанийн хэрэглэгчид урд шөнөөс /наймдугаар сарын 18-19-нд шилжих шөнө/ эхлэн “Мобиком”, “Скайтел”, “Юнител” компанийн хэрэглэгчид рүү яриа хийх боломжгүй болжээ гэсэн мэдээ олж уншлаа.
Шалтгааныг нь их хямдхан үйлчилгээ гаргасан гэж үзсэн бололтой юм... Зах зээлийн хууль үнийг тогтоодог гээд байсан даа. Одоо үнийг Монопол компаниуд тогтоодог болохнээ дээ.... Тэд нарт таалагдахгүй үйлчилгээ гаргахаар түүнийг нь эсэргүүцсэн үйлдэл хийж байдагаа больмоор юм...
Үнэхээр алдагдалтай байгаад тухайн компани дампуурчихна гэж санаа зовоод байгаа юм уу... Тэгвэл санаа зоволтгүй ээ гэж хэлье.
Цахилгаа холбооны харилцан холболтыг хариуцсан байгууллага нь энэ асуудалыг яаралтай шийдээд хэрэглэгчийн талд шийдвэр гаргаж өгөхийг хүсч байна...
Labels: Нийтлэл